МАН-аас "Бид хамтдаа" үндэсний форумыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-22 13:28:56

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй тус намын удирдлагууд өнөөдөр "Тусгаар тогтнолын ордон"-д ирэх долоо хоногт зохион байгуулах "Бид хамтдаа" үндэсний форумын талаар хэвлэлийнхэнд мэдээллээ.

Улс орны нийгэм, эдийн засаг, боловсрол, байгаль орчин гээд бүхий л салбарыг хамарсан хэлэлцүүлгийг хийж, тулгамдаж байгаа асуудалдаа шийдэл гарцыг салбараа мэддэг эрдэмтэд, төлөөлөгчид, ард түмэнтэйгээ хамтдаа хайхаар уг форумыг зохион байгуулахаар болжээ.

"Бид хамтдаа" үндэсний форумаар “Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл”, “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд”, “Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд”, “Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр нийт 27 салбар хуралдаан зохион байгуулах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ