Гамшгаас хамгаалах сургуулилтын үеэр сургууль, цэцэрлэг хэвийн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-31 21:09:11

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт ирэх сарын 10-12-ы өдрүүдэд болох ба энэ үеэр Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийн нэг анги, 10-р цэцэрлэгийн нэг бүлгийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд бусад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

Сургуулилтын өдөр бүх ангиудад эхний цагийн хичээлийг гамшгаас хамгаалах үйл ажиллаганы тухай хичээл орох аж. Энэхүү арга хэмжээнд хүүхдүүдийг оролцуулснаар гамшиг ослын үед хүүхдүүд өөрсдийн гэсэн мэдлэг, мэдээлэлтэй болж аав ээж, анд найз нартаа сурталчлан таниулах ач холбогдолтой гэнэ. Мөн сургуулилтын үеэр зохион байгуулагчдын зүгээс сургуулийн гадаа дуут дохиогоор цугларах цагийн байдал зарлагдах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Сургуулилтын хүрээнд багш, сурагчдад гамшгаас хамгаалах  бүрэн мэдээ мэдээллийг олгож сургууль, цэцэрлэг бүр гамшгаас хамгаалах иж бүрэн төлөвлөгөөтэй болох ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ