Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-03 12:45:43

Архангайн /МОНЦАМЭ/. Архангай аймгийн аварга шалгаруулах аймаг, сум, цэргийн цолтой үндэсний бөхийн барилдаан энэ сарын 2-ны өдөр аймгийн спорт хорооны зааланд боллоо.

Уг барилдаанд нийтдээ 24 бөх 11 тойргоор барилдаж, хоёр бүсэд хуваагдан олон давсан түрүү бөхчүүдийг байллаа.

Нэгдүгээр бүсээс Тариат сумын харьяат аймгийн харцага  Ц.Ганбат есөн даваатай түрүүлсэн бол хоёрдугаар бүсээс Өгийнуур сумын харьяат аймгийн арслан  н.Пүрэвжаргал  10 даваа авч түрүүлжээ.

Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг энэ жил аймгийн Засаг даргын нэрэмжит болгон анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр зохиох ажээ.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ