Хүүхэдтэй өрх бүр судалгаанд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-03 13:06:29
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орлогыг орлуулан тооцох аргаар “Өрхийн амьжиргааны түвшинг тооцох судалгаа”-нд Орхон аймгаас 19 мянган өрх хамрагдана.

Өрхийн амьжиргааны түвшинг тооцсоноор ядуу өрх, хүн амыг зөв оновчтой тодорхойлж, төрийн зүгээс нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт хуваарилахад чухал ач холбогдолтой байдаг. Энэ жилийн хувьд судалгааны асуулга бөглүүлэх ажил 10 хоног үргэлжилж, улсын нийт өрхийн 80 гаруй хувь буюу 600 мянган өрх хамрагдана. Судалгааны ажлыг 7,900 гаруй хүн хийх ажээ.  Хүүхэдтэй айл өрх бүрээр судалгааны ажилтан орж судалгаа авах бөгөөд иргэд хүсэлтээ гаргавал мөн орж судалгаанд хамруулах юм. 

Иргэд судалгааны асуулгыг үнэн зөв бөглөх үүрэгтэй гэдгийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс анхаарууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ