Зөвлөн туслах хичээлд 83 багш оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:52:27

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газрын 18 мэргэжилтэн Дархан сумын 18, 19 дүгээр сургуульд ажиллав.

Энэ өдрүүдэд нийт 48 цагийн хичээлд сууж 83 багшид зөвлөж тусласан байна. Эдгээр сургуулиудад ажилласан мэргэжилтнүүд нь бага, “Суурь боловсролын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг судалж  “Багшид зөвлөн туслах хичээл”-д сууж зөвлөгөө өгөх ажлуудыг хийжээ. Мөн сургуулиуд хичээлийн жилийн зорилго, зорилтоо хэрхэн тодорхойлж төлөвлөлт хийсэн байдалтай нь танилцаж сургуулийн төлөвлөлтөд сургуулийн ажилтнуудын гүйцэтгэх үүргийг танилцуулж БШУ-ны Сайдын 2013 оны А/299 дүгээр тушаалын хэрэгжилттэй танилцаж зөвлөгөө өгчээ.  

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ