Египетэд эртний пирамидын туурь олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-04-04 15:22:12

КАИР. /Anadolu/. 3700 орчим жилийн өмнө баригдсан нэгэн цац суваргын /пирамид/ туурь Египетэд олдсон тухай тус улсын Эртний эд өлгийн зүйлсийн яам мэдэгдлээ.

Дотоод хонгил, 10 эгнээ ханз үсгэн бичээс бүхий блокон хана нь Каир хотоос өмнө зүгт орших Дахшурын хаадын оршуулгын газрын нэг хэсэг юм.

Тус яамны мэдэгдсэнээр, энэ пирамид маш сайн хадгалагдан үлдсэн бөгөөд түүний хэмжээг тогтоохын тулд малтлагын ажлыг үргэлжлүүлж байна.

Пирамидыг XIII фараоны эзэнт гүрний үед барьсан бололтой.

Дахшур бол одоогоос 4600 орчим жилийн өмнө IV эзэнт гүрний хаан Снофругийн бариулсан, эртний Египетийн анхны гөлгөр талт, 104 м өндөр улаан пирамид юм. Мөн Снофру хаан 43-54 градусын налуу, 105 м өндөр Бентийн пирамидыг бариулж байжээ.

Снофруг залгамжилсан хүү Хуфу нь Гизагийн Аугаа пирамидыг бариулсан юм. Энэ пирамид бол дэлхийн долоон гайхамшгийн нэг билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ