Мөрөн сумынхан орчноо цэвэрлэж, 47 тн хог зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-05 21:54:01

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж 47 тн хог цэвэрлэж зайлуулжээ. 

Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, оршин сууж буй бүх иргэд өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 м хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Цаашдаа айл өрхүүд хашааныхаа урд хойд талын хогийг сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдөр бүр цэвэрлэн бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэхээр болжээ.

Мөн сумын нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн газар, хорооллын доторх зам талбай, гэр хорооллын эзэнгүй айлын болон зарим үзүүрийн хашааны гаднах хог хаягдал, засмал замын далан, ногоон байгууламжийн хашаа зэргийн хог хаягдлыг хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг 300 гаруй иргэн хамтран цэвэрлэжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ