Энэтхэг нь өрсөлдөхүйц үнээр ЮНИСЕФ-д эм нийлүүлдэг дэлхийн тэргүүлэгч орон боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2017-04-11 10:55:31

741 сая ам. долларын эм болон эрүүлмэндийн бусад хэрэгсэлийгЮНИСЕФ-ийн хөтөлбөрүүдэд нийлүүлсэн амжилтаар Энэтхэг улс нь Бельги (456 сая), Франц (204 сая), АНУ (497 сая) –ыг ардаа орхиж эм, эмнэлэгийн хэрэгслийг энэхүү олон улсын байгуулагад нийлүүлдэг орнуудын жагсаалтын тэргүүн байрт бичигдлээ.

Энэ байгууллагатай 10 сая ам. доллараас давсан борлуулалт хийсэн бусад орнуудад Их Британи, Нидерланд, Люксембург, Чад болон Герман зэрэг багтаж байна. ЮНИСЕФ-д ийнхүү хүрч, нөлөөлж чадсан Энэтхэг улсын энэ амжилт нь гагцхүү түншлэлээр дамжин хэрэгжжээ хэмээн “Нийлүүлэлтийн Жилийн Тайлан –2015”-д бичжээ. Ийм нэгдсэн хүчин чармайлт нь зохицуулалт бүхий интервенци хийх, үр ашгийг нь ойлгуулах, зорилгодоо хүрсэн хөрөнгө оруулалт хийх боломж олгож, тэгш бус байдалтай тэмцэх, ажлын дутагдал доголдолыг засах, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход тусалжээ. Энэтхэг улсыг тэргүүн зэргийн амжилтанд хүрэхэд Ажана Фарма, Ауробиндо Фарма, Бафна Фармасьютикалс, Садила Фарма, Сипла, ФДСи, Мялан Лабс, Пирамал Энтерпрайсес, Ранбакси Лабс, Симаксо Кемикалс, Сан Фарма Индастрис зэрэг Энэтхэгийн эм, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн томоохон компаниуд чухал үүрэг гүйцэтгэжээ хэмээн дээр дурьдсан Тайланд дурьджээ.Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хангамжийн хүчтэй, үр дүнтэй хангамжийн сүлжээ нь  хүүхдүүдэд нэн чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүннийлүүлэх, таваас доош насны нялхасын эндэгдэлийг бууруулах, өлсгөлөнгустгахталаарх дэлхий дахины өмнө тулгамдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн нийлүүлэх гол тулгуурнь юм гэж уг Тайланд тэмдэглэжээ.

Үндэсний эрүүл мэндийн хангамжийн сүлжээг хөгжүүлэн бэхжүүлэхийн тулд  ЮНИСЕФ нь 2015 онд засгийн газрууд, түншлэгч нартай нягт хамтын ажиллагаагаа улам үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Уг тайланд хэд хэдэн засгийн газруудад үзүүлсэн техникийн тусламж, үргэлжлэн хийгдэж байгаа яриа хэлэлцээрүүд нь хангамжийн сүлжээд тулгарч байгаа асуудлыгшийдвэрлэх, үндэсний хангамжийн сүлжээндэх сорилт бэрхшээлийг даван туулах, тогтвортой өөрчлөлтийн чадавхи эзэмшүүлэхэд тусалж байна гэж уг Тайланд дурджээ. Хангамжийн хэлтэст 2015 онд айлчилсан Этиоп, Непалийн засгийн газрын төлөөлөгчид худалдаа, хангамжийн сүлжээ, тэдгээрт тулгарч буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлага зохион байгуулах боломж олгож, эрүүл мэндийн хувьд сайжирсан үр дүнд хүрснийг илрүүлэх боломжийг нээхэд тус болсон.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийхамгийн томоохон худалдан авагчдын нэг нь ЮНИСЕФ байсаар ирсэн ба 2015 онд 3.4 тэрбум долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авчээ. Түүнчлэн, энэхүү олон улсын байгууллага нь техникийн эксперт хийлгэх, хангамжийн сүлжээг сайруулах чиглэлээр мэдлэг хуваалцах болон хамтран ажиллах, нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлэх, хүргэлтийн зардлыг бууруулах, хангалтыг хугацаанд нь хийх зэрэг засгийн газруудын ирдэг улам бүр тоо нь өсөж байгаа хүсэлтүүдэд хариу өгч ажилладаг. Уг тайланд тус олон улсын байгууллага нь өрсөлдөөн, ил тод байдал, тусгай санхүүжилт, тусгай гэрээлэлт, түншийн хамтын ажиллагаанд төвлөрсөн баримт нотолгоонд суурилсан стратеги баримталж ажилладагаа тэмдэглэжээ.

2015 оны 9-р сард дэлхийн удирдагчид Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-ыг хүлээн зөвшөөрч одооноос 2030 оны хооронд үгээгүй ядуурлыг устгаж, тэгш бус байдал, шударга бус явдалтай тэмцэх, цаг уурын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах зэрэгт дэлхий дахины анхаарлыг чиглүүлсэн.Хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэнд, сайн сайхныг тусгайлан онцгойлсон зорилтууд энэхүү арван долоон ТХЗ-уудын дунд багтсан юм.Өрсөлдөхүйц үнэтэй, өндөр чанартай вакцин, эм, тариа, ус, эрүүл ахуйн болон боловсролын бүтээгдэхүүнүүд нь ТХЗ-уудыг бодит ажил хэрэг болоход нь нэн чухал ач холбогдолтой юм. Засгийн газар хоорондын байгууллагын хувьд ЮНИСЕФ-ийн хангалт, нийлүүлэлт нь ЮНИСЕФ-ийн санхүүгийн дүрэм, журмын хүрээнд явагддаг.Эдгээр журам дүрэм нь өрсөлдөөн, шударга харилцаа, ил тод байдал, донор сангуудын аюулгүй байдлын  тогтолцоог бүрдүүлж байдаг.     

Энэ тогтолцооны хүрээнд ЮНИСЕФ ньхүүхдийн амь насыг авран хамгаалахад нэн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүний эрэлтийг хэрэгцээтэй нь  уялдуулахын тулд санхүүгийн интервеци хийх хэд хэдэн арга хэмжээг боловсруулж, хөгжүүлж ирсэн. Дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийн ихэнхи нь амьдарч байгаа эдийн засгийн шилжилтэд байгаа улс орнуудад санхүүгийн интервенцийн ач холбогдол уламбүр чухал болсоор байна.

Донор орнуудаас Засгийн газрууд, олон талт байгууллагуудад олгодог Хөгжлийн Албан Туслалцаа(ХАТ) болон хөнгөлөлттэй зээл авах бололцоо зэрэгт гарч байгаа өөрчлөлт  нь бага орлоготойгоос дунд орлоготой эдийн засаг руу шилжихэд сорилт бэрхшээл, боломж бололцоог бий болгожбайна.Шуурхай, уян хатан хангамжийн сүлжээ байгуулахаар чармайхын зэрэгцээ, ЮНИСЕФ-ийн хангалт нийлүүлэлтийн байгууллага 2015 оны турш зөрчил, хямралд өртсөн хүүхдүүдийн хэрэгцээг хангах талаар тасралтгүй арга хэмжээ авсаар ирлээ. Ханган нийлүүлэлтийн яаралтай арга хэмжээг Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Этиоп, Гвиней, Ирак, Либер, Малави, Непал, Сиерра Леон, Өмнөд Судан, Сири, Вануату улсын хүүхдүүдэд хүргээд байна.      

Энэтхэгийн ЭСЯ 

Холбоотой мэдээ