Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн цэвэрлэгээтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-11 11:29:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 14, 15-ны өдөр Баянхонгор сумын нийт нутагт дэвсгэрт “Бүх нийтийн цэвэрлэгээ" хийхээр болжээ.

Цэвэрлэгээнд Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрх бүр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж оролцох юм байна. Тус ажлыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, "Цэвэр хот" ОНӨХК-ын газар хамтран зохион явуулах аж.

Бүх нийтийн цэвэрлэгээг өөрийн нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, багуудын нийт нутаг дэвсгэр, нийтийн болон хувийн орон сууц, гэр хорооллын оршин суугчид энэ бямба гарагт, Түйн голын ай сав газар, Эрдэнэмандал хайрхан болон бусад нийтийн эзэмшил газруудын хогийг аймгийн төвийн сургуулиудын багш, сурагчид Ням гарагт цэвэрлэнэ.

Дашрамд дуулгахад, Аймгийн нийт албан байгууллагуудыг баасан гарагийн 10-11 цаг хүртэл, оршин суугчдыг бямба гарагийн 10-11 цаг хүртэл тогтмол хог хаягдлын цэвэрлэгээ хийлгэж байхаар захирамжилжээ. Ингэхдээ байгууллагууд өөрийн эзэмшлийн хашаанаас гадагш 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэж байх аж. 

                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ