“Horeca Ulaanbaatar expo”-гоор аялал жуулчлал, үйлчилгээний салбарынхан уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын зочид буудлуудын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид, хүнс, ахуй хэрэглээний ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд “Horeca Ulaanbaatar expo” үзэсгэлэнг энэ сарын 14-15-нд “Корпорейт Конвеншн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
Уг үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд 9 дэх удаагаа болох гэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид хамтран ажиллах, мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, туршлага судлах боломжуудыг олгох явдал юм.
Мөн зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид нэгдсэн нэг бодлого чиглэлтэй ажиллаж байгааг илтгэх зорилгоор ХХҮҮХҮЯ, БОАЖЯ, МҮХАҮТ, НМХГ зэрэг байгууллагууд хамтрагчаар оролцож байгаа аж.“
Үзэсгэлэнгийн үеэр шилдэг оролцогчдыг “Шилдэг стэнд”, “Өвөрмөц оролцогч”, “Ивээн тэтгэгч” гэсэн номинациар шалгаруулна.
Б.Туул