Аравдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
mn_tuul@montsame.mn
2015-10-23 10:52:55

09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган Төрийн ордонд болно

09.20 цагт: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Баяр Агентлаг” ХХК хамтран зохион байгуулж буй ”Интернэт Худалдааны Анхдугаар Конференци –Улаанбаатар 2015”  арга хэмжээ МҮХАҮТ-д болно. Утас: 80053999

10.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн боловсролын газар, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран хэрэгжүүлж буй “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах дадлага сургуулилт нийслэлийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар цэцэрлэгт болно.

10.00 цагт: "Нигүүлсэл ба байгаль хамгаалал" сэдэвт хурал Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно. Хурал эх дэлхийгээ хайрлахуй сэдвийн хүрээнд болно. Утас: 98482202, 99168823

10.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах тухай, Нийслэлийн Орон сууцны корпорацийн ТУЗ-ын гишүүдийг томилох тухай, Гэртээ харих зам хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  Утас: 88781218, 325044

11.00 цагт: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи, тамхины татварыг нэмснээр тэтгэврийн доод хэмжээг сард 30000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийн талаар Төрийн ордоны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээдээлэл хийнэ.

11.00 цагт: Нийслэлийн 376 ойн өдөрт зориулсан “Их хотын хямдралтай худалдаа”-г Чингисийн талбайд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  Хангардь ордоны 6 давхарт болно. Утас: 96586689

12.00 цагт: Барилга хот байгуулалтын яамны хурлын зааланд Барилга хот байгуулалтын яам, Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээний байгууллагын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

12.00 цагт: Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийн "Аз жаргалтай хүүхэд нас" тоглолт Монголын Хүүхдийн ордонд болно. Утас 99100651

12.30 цагт: МОХ-ны зүгээс НИТХ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар нь Монголын оюутны эрх ашигт бүдүүлгээр халдаж, тэдний нийтийн тээврээр зорчих, сурч боловсрох эрхийг нь хязгаарласан журам батлагдсантай холбогдуулан "Монгол ньюс" мэдээллийн төвд  хэвлэлийн хурал хийнэ. Утас: 90064040

13.00 цагт: Аудитын компанийн захирлуудын “Audit Ceo Summit-2015” улсын II зөвлөгөөн  Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн байранд  болно. Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа аудитын компаниудын захирал, удирдлагууд оролцох бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, эдийн засгийн хямралыг даван туулахад аудиторуудын үүрэг ямар байх тухай, мөн шинэчлэн батлагдсан “Аудитын тухай” болон “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулиуд, түүнтэй холбоотой дүрэм журам, хэрэгжүүлэх арга замын талаар зөвлөлдөнө. Утас: 88086225

14.00 цагт: Залуу гэр бүлийг орон сууцжуулах аяны хүрээнд зохион байгуулж буй "Шинэ орон сууц - ЭКСПО" нээлтийн үйл ажиллагаа циркд болно. Тус үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд 10-23, 24, 25 ны өдрүүдэд л хамгийн доод ханшаар шууд үнэ тохиролцох худалдааг явуулна. Утас: 9031800, 88083442

15.00 цагт: Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй танхимд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт лекц уншина.

16.00 цагт: 97-р сургуулийн зүүн талд Сод эрхэс төвийн хажууд Баянзүрх дүүргийн залуучуудын холбоо өөрийн төв байрны нээлтийг хийнэ. Холбогдох утас:89035819, 88020633

Холбоотой мэдээ