Өмнөговь аймгийн залуус ӨМӨЗО-ны Баяннуур хотод зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-23 17:11:22

Монголын Өмнөговь аймгийн  залуу үеийн төлөөлөгчид энэ сарын 19-20 ны өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хотод зочилж Баяннуурын Залуучуудын холбоотой уулзалт хийв.

Өмнөговь аймаг, Баяннуур хотын залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцохын зэрэгцээ “ӨМӨЗО-ны  Баяннуур хотын  Залуучуудын холбоо,  Монголын Өмнөговь аймгийн  залуучуудын холбооны найрсаг харилцаа, хамтын  ажиллагааны санамж бичиг” байгууллаа.  Хоёр талын  Залуучуудын байгууллага  залуу үеийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн,  худалдаа, соёл, урлаг, боловсрол,биеийн тамир, анагаах ухааны салбарт хамтран ажиллах,  залуу үеийн  харилцан солилцоог нэмэгдүүлэх зэргээр  олон салбарт  өндөр түвшинд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Линхэ дүүргийн  Жичуан олон нийтийн талбай, Монголын овог аймгуудын үзэсгэлэн,  Шар мөрний байгаль хамгаалах өв музей, ардын тосгон,  чулуун сийлбэр урлагийн галлерей, Тонг Хао Инь орчин үеийн хөдөө аж ахуйн туршилтын парк зэргийн үзэн сонирхжээ.

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ