Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнэ хямдарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬХот хоорондын автобусны үнэ Даланзадгад-Улаанбаатарын чиглэлд 27,500 төгрөгийн үнэтэй байсан бол 22,900 төг болж буурлаа. Хүүхэд 11,700 төгрөгөөр зорчино.
Харин Цогтцэций-Улаанбаатар чиглэлд 21,400 төг, Цогт-Овоо-Улаанбаатар чиглэлд 18,200 төгрөгөөр тус тус зорчих юм. Хууль бус тээвэр ихэссэн нь зорчигч тээврийн үйлчилгээний үнийг бууруулах гол шалтгаан болж байна. Хотын чиглэлд Даланзадгадаас өдөр бүр өглөө, орой том оврын автобус явдаг. Ханбогд, Цагаанхадны чиглэлд 7 хоногт 3-4 удаа хүн тээвэр хийдэг байна. Мөн Даланзадгадаас одоогийн байдлаар хөдөөгийн 8 сум руу автобус явж байгаа юм.
Өмнөговь аймаг С.Сумьяа