Эрчим хүчний салбарын залуусын саналыг сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ "Залуусын оролцоо-шийдэл 2017" уулзалт хэлэлцүүлэг Увс аймагт өрнөж байна. Өнөөдөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” Төрийн өмчит компанийн сургалтын танхимд эрчим хүчний салбарын залуучуудтай уулзсан байна. Энэ үеэр тус салбарын залуучуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэх арга замын тухай санал санаачлагууд ихээр хөндөгджээ.
Тухайлбал, эрчим хүчний салбарын онцлогт тулгуурлан ОХУ-тай хамтын ажиллагаа сайжруулах, орос хэлний мэдлэг нэмэгдүүлэх, сургалтанд хамруулах, ажилчдын байр барих газар хэрхэн шийдвэрлэж болох талаар тус салбарын залуучууд санал бодлоо илэрхийлсэн байна. Салбар салбарын залуучуудын уулзалт хэлэлцүүлгүүдээр гарсан санал санаачлагуудыг үндэслэн Увс аймгийн залуучуудын дэд хөтөлбөрийг батлах юм байна.
Уулзалт хэлэлцүүлгийг аймгийн ИТХ, ЗДТГ болон Монголын залуучуудын холбооны Увс аймаг дахь салбараас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд боловсрол, эрүүл мэндийн салбарын залуучуудын уулзалт хэлэлцүүлэгт явагдаж дуусаад байгаа юм.

Б.Батхүү