Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Сосорбарамын нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 12 багийн 135 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнд “Шилдэг жүдо” клубийн тамирчид нийт 17 жингээс 10 жинд нь шагналт байранд шалгарсан амжилтаар багийн дүнгээр тэргүүллээ.
Харин дэд байранд Т.Алтанхуяг дасгалжуулагчтай Баянхангай сумын баг тамирчид найман жингээс медаль хүртэж шалгарлаа. Шагналт гуравдугаар байранд Д.Баярбаясгалан дасгалжуулагчтай Бүрэн сумын баг тамирчид шалгарсан байна.
Мөн энэ сарын 28-нд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг “Шилдэг жүдо” клубын тамирчид хүртсэн байна. Тамирчид тэмцээний дараагаас улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд шуурхай орсон хэмээн БТСГ-аас мэдээлэв.
Т.Есүхэйтөмөр