Парист гарсан халдлагын хариуцлагыг "Лалын улс" бүлэглэл өөртөө хүлээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-21 08:54:06

МОСКВА./TASS/. “Лалын улс” террорист бүлэглэл Парис хотын төв дэх Елисейн өргөн чөлөөний орчимд пүрэв гарагт гарсан террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ. Энэ тухай AFP агентлаг мэдээллээ.

"Лалын улс"-ын удирдлага халдлага хийсэн этгээдийн нэрийг зарласан ба тэр хүн нь Бельгиэс ирсэн Абу Юсеф аль-Бельжики гэгч этгээд байжээ.

Францын нийслэлийн төвд орон нутгийн цагаар 21:00 орчимд уг халдлага болж, нэг цагдаа амиа алдаж, хоёр цагдаа хүнд шархадсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт устгажээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Елисейн ордонд яаралтай хуралдаан хийснийхээ дараа энэ хэрэг явдал нь террорист халдлага байж магадгүй гэж үзэж байгааг мэдэгдлээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ