Архангайд барилгын цэргийн анги байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЦэцэрлэг хотод барилгын цэргийн анги байгуулахаар холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа шинжилгээ хийж, БХЯ-ны удирдлага ч газрын товыг гаргалаа.
Энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй албаны хүмүүс Архангай аймагт нэг хоног ажиллахдаа барилгын цэргийн ангийг Эрдэнэбулган сумын VII багийн нутагт байгуулж болох юм гэж үзсэн. Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бөгөөд орон нутгийн иргэдийн хүлээлтийг бий болгож байгаа аж.
Хамгийн гол нь энэ газар цэргийн анги байгуулснаар Архангайн МСҮТ –ийг түшиглэн цэргийн насны залуучуудыг нарийн мэргэжилтэй болгоход дөхөмтэй. Нөгөөтэйгүүр, Архангайн багшийн сургуульд 12 аймгаас голдуу эмэгтэй оюутнууд суралцдаг. Тийм болохоор нэг нутгийн залуус хоорондоо танилцаж шинэ өрх айл бий болох ч боломжтойг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат учирлан тайлбарласанг инээд наргиан болгохгүйгээр ажил хэрэгчээр тусган авахууштай. Энд нэгэн өнгөрсөн үйл явдлыг дурсан өгүүлье.
Одоогоос 40 жилийн тэртээ Эрдэнэт хотыг бүтээн босгоход эрэгтэйчүүд дийлэнх нь байсан. Тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд МАХН-ын төв хорооноос хивсний үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж байжээ.
Архангай аймаг Л.Булган