“Авилга ашиг сонирхолын зөрчилгүй Хөвсгөл” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 20:47:39

Хөвсгөл Далай ээж нийгэмлэгээс нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр “Авилга ашиг сонирхолын зөрчилгүй Хөвсгөл” төслийг 6 сарын хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд баримт бичгийн судалгаа хийж ямар тушаал шийдвэр гаргасныг тодруулж, төрийн албаныхан хэрхэн ажиллаж буй талаар иргэд хөдөлмөрчидтэй ярилцлага хийх ба Засаг даргын зөвлөлийн хуралд хөндлөнгийн ажиглагчаар сууж гарч буй асуудлыг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэдэг болохыг тогтоож иргэд төрийн байгууллагын ажилтнуудаас санал асуулга авч нэгтгэх гэнэ. Тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар ажлаа аваад анхны захирамжаа төрийн албан хаагчид авилга ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх ёстой гэсэн захирамжийг гаргасан бөгөөд аймгийн нийт 5000 гаруй албан хаагчидтай батламж гэрээг байгуулсан бөгөөд захирамжийн биелэлт үр дүнд төрийн бус хөндлөнгийн байгууллага үнэлэлт дүгнэлт өгөхөөрөө тус төсөл онцлог ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ