Хувийн эмнэлэгүүдтэй гурвалсан гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-21 12:06:34
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлтут, Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хувийн эмнэлгийн удирдлагууд гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээний гол зорилго нь БОЭТ-ийн ачааллыг бууруулахад хэвтүүлэн эмчлэх ортой хувийн эмнэлгүүдийг ашиглах, нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд оршиж байгаа юм.
Иргэд сар бүр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хураамж төлдөг ч түүндээ тохирсон үйлчилгээг авч чадахгүй байна гэж бухимддаг. Иймд хувийн ортой 11 эмнэлэг иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр боллоо. Өмнө нь найман эмнэлэг Нийгмийн даатгалын сангаас дэмжлэг авдаг байсныг энэ жил уг тоог гурваар нэмж хариуцлагын гэрээ байгуулсан нь энэ юм. Энэ нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн гол үзэл санаа болох “Хүний хөгжил”-тэй уялдаж байгаа гэж Эрүүл мэндийн газрын дарга онцоллоо.   
 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ