Леброн Жеймс плэй-оффт авсан оноогоор Коби Брайнтыг ардаа орхилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-04-21 14:47:42
ВАШИНГТОН. /Xinhua/. "Кливленд Кавальерс" болон "Индиана Пэйсэрс" багуудын хооронд болсон 3 дахь тоглолтын 2 дугаар үеийн цаг дуусахаас 7 минут 26 секундийн өмнө Леброн Жеймс багтаа оноо авснаар Үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэн дэх плей-оффт хамгийн их оноо авсан тоглогчдын 3 дугаарт эрэмблэгдэж буй Коби Брайнтын ардаа орхилоо. 

Л.Жеймс 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр 3 дахь тоглолтод нийт 13 оноо авсан бөгөөд плэй-оффт тоглохдоо нийтдээ 5641 оноо авч Үндэсний сагсан бөмбөгийн лигийн плей-оффын түүхэнд авсан нийт онооны тоогоор 3 дугаарт орж, Кобиг гүйцэв. 

Л.Жеймс плэй-оффт нийт 202 тоглолтонд оролцсон бол Коби Брайнт 220 тоглолтод оролцсон байна.

Ийнхүү тэрбээр Майкл Жордан /5987 оноо/, Карим Абдул-Жаббар /5762 оноо/ нарын араас нэхэж явна.

 
Х.Сарнай

 


Холбоотой мэдээ