Налайх дахь цэвэр усны шугамын засварын ажил 30 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-22 18:07:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн ойролцоо Бүс нуурын орчимд байрлах нийслэлийн цэвэр усны шугам хагарсныг  Ус сувгийн удирдах газрын ажилтнууд засварлаж байна.

Ус сувгийн удирдах газарт  өглөөний  06:45 цагт дуудлага ирсний дагуу ажлын хэсэг гарснаар засварын ажил 30 хувьтай үргэлжилж байна. Одоогоор цэвэр усны нөөцийн шугамыг холбож, тухайн хагарсан шугамтай хэсгийг хаагаад байна хэмээн албаныхан хэллээ.

Цэвэр усны шугамын 4-5 км орчмын усыг бүрэн шавхаж дууссаны дараа хоолойг ухаж гаргаж ирэх ажлыг эхлүүлэх юм байна.  Хагарсан хэсгийг ухаж гаргасны дараа шугамыг нөхөх, эсвэл бүрэн солих эсэхийг шийдэх ажээ.
 Б.Заяа
Холбоотой мэдээ