Хандивын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 22:13:02

Увс аймгийн Түргэн сумын уугуул Пүрэвхүүгийн Наранбаяр хүүд туслах хандивын аян өрнөж эхлээд байна.

Өдгөө 9 настай Наранбаяр хүү Солонгос улсад ясны хорт хадвар оноштойгоор эмчлэгдэж байгаа аж. Хүүгийн эмчилгээний төлбөрт 200 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд аав ээж, ах дүүс нь энэ мөнгийг бүрэн гаргах боломжгүй юм байна. Иймээс сайн санаат ард иргэддээ хандан хүүд туслах аяныг өрнүүлж  эхлээд байна. Энэ сарын эхээр Улаанбаатар хотноо UB паласийн их танхимд хандивын аян өрнүүлэх урлагийн тоглолтыг зохион байгуулжээ. Тэгвэл удахгүй 11-р сарын 1-нд буюу Үндэсний өгөх өдрөөр Улаангомд мөн тоглолт зохион байгуулах гэж байна.

Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургуулийн 4-р ангийн сурагч П.Наранбаяр нь аав, ээж, дүү нарын хамт амьдардаг байна. Аав нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол ээж нь “Нархан” цэцэрлэгийн эмчээр ажилладаг аж. Одоогоор Наранбаяр хүү аав ээжийнхээ хамт Солонгос улсад химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ирэх сараас хагалгаанд орох юм байна. Иймээс сайн санаат хүмүүс та бүхэн Наранбаяр хүүд туслаарай. Хандивыг Хаан банкны 5077316544 тоот дансанд тушаах ба хүүтэй 75552535 тоот интернэт утсаар холбогдон ярьж боломжтой аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ