“Дорнодын хөгжилд миний хувь нэмэр” оюутны эрдэм шинжилгээний хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-25 20:44:17
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Оюутан залуусын нэгдсэн холбооноос “Дорнодын хөгжилд миний хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурлыг зохиохоор болжээ. Залуу судлаачдыг дэмжиж, аймгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор дээрх эрдэм шинжилгээний хурлыг санаачлан эхлүүлж байгаагаа холбооны залуус ярьж байна.
Хуралд оролцох сонирхолтой оюутан залуучууд 5-р сарын 15-нд багтаж судалгаа, шинжилгээний бүтээлээ ирүүлэх ёстой юм. Бүтээлээ хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, спорт, түүх, соёл урлагийн ач холбогдол, бизнес ба жижиг дунд үйлдвэрлэл, технологи инноваци, хүрээлэн буй орчны экологи, байгаль хамгаалал, нутгийн удирдлага ба иргэдийн оролцоо зэрэг сэдвээр бичих боломжтой. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ