Цэц их суудлаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-26 11:08:22

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 30-нд болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахаар хуульчилсан нь Үндсэн  хуулийн холбогдох заалтыг  тус тус зөрчсөн эсэх асуудлыг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн. Уг хуралдаанаас Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байгаа тул Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцжээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг УИХ хэлэлцээд, Шүүхийн тухай хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн 50 зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтыг зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэнхолбогдох тогтоол гаргасан байна. Иймд тус хурлаар Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх юм.
 

Б.Туул

Холбоотой мэдээ