С.Макдоналдыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-27 09:32:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Британийн Дугуй ширээний уулзалтад оролцож буй Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга С.Макдоналдыг энэ сарын 26-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал  солилцлоо.

 

Уулзалтын үеэр сайд Ц. Мөнх-Оргил Чивнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг суралцуулж байгаад Британийн Засгийн газарт талархал илэрхийлж, жил бүр суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхийг хүсэв. Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга С.Макдоналд барууны орнуудаас хамгийн түрүүнд  Их Британи Улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосныг онцлоод Монгол Улс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархав.

Британийн хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, мэдээлэл холбооны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цаашид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тохиров.

Холбоотой мэдээ