Нийгмийн даатгалын өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-27 10:06:53
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохиож байна.
Нийт иргэд даатгуулагч, ажил олгогч нарт зориулсан өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах, НД-ын дэвтэр, ЭМД-ын гэрчилгээг баталгаажуулахаас гадна ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулЬд хамрагдсан иргэдэд баталгаажилтын хуудас олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Сонирхуулахад тус хэлтэс улсын хэмжээн дэх нийгмийн даатгалын байгууллагууд дундаас ISO9001 чанарын удирдлагын тогтцолгоог нэвтрүүлсэн анхдагчид юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ