Бээжин нүүрсний хэрэглээнээс татгалзаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2017-04-27 10:23:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНХАУ-ын нийслэл Бээжин хот 2017 онд нүүрсний хэрэглээг хийн түлшээр солих ажлын хүрээнд ойрын жилүүдийн дунджаас 5 дахин их бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт 8,5 тэрбум юанийг уг ажилд төсөвлөжээ. 
"2013-2017 онд Бээжин хотын агаарыг цэвэршүүлэх төсөл"-ийн сүүлийн жил бөгөөд энэ жилийн эхний 9 сард хөдөө орон нутгийн нүүрсний зуухуудыг хийн түлшний зуухаар солих, 3404 км хийн түлшний хоолой болон 416 хий түгээх байгууламжийг шинээр барих зэрэг 351 төслийг хэрэгжүүлэн, 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Төслийн гол гүйцэтгэгч байгууллага болох "Бээжингийн хийн түлшний групп"-ын захирал Жи Сяо Е "Энэ жил манай байгууллага 336 тосгоны 144000 айл өрхөд нүүрсийг хийн түлшээр солих төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр 648000 тн нүүрсний хэрэглээг багасгаж 5100 тн хийн түлшээр орлуулах боломжтой" гэв.
Бээжин А.Анхбаяр
эх сурвалж: Синхуа агентлаг
 

Холбоотой мэдээ