Орхон аймагт сүүлийн 4 жилд үйлдвэрлэлийн 65 осол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ыг “Ажлын байранд дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргасан байдаг. Үүний хүрээнд өнөөдөр Орхон аймагт “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе зөвлөлгөөн” боллоо.
Зөвлөлгөөнөөр аймгийн хэмжээнд хэрэгжсэн хөтөлбөрийн биелэлт, хууль эрх зүйн орчин, ХАБ-ын үйл ажиллагаагаа жишиг хэрэгжүүлдэг байгууллагуудын сайн туршлагаас судлах, холбогдох стандартын шаардлага зэрэг асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ХАБЭА-н удирдлагын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уул уурхайн 3, барилга, эрчим хүчний салбарын 13 аж ахуйн нэгж байгаа нь дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бий болсон үр дүн гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Түүнчлэн Орхон аймагт үйлдвэрлэлийн осол 2009-2012 онд 73 гарсан бол 2012-2016 онд 65 болж буурсан байна. Монгол Улс 1997 оноос ХАБЭА-нь хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор харьяа яамнаас үүний тав дахь хөтөлбөрийн төслийг боловсруулж байгаа аж. Мөн 2008 оноос энэ чиглэлийн бие даасан хуулийг батлан хэрэгжүүлж байна. Түүнээс гадна ХАБЭА-н 130 гаруй стандарт мөрдөгддөг.

МХГ-ын тайланд дурдсанаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ХАБЭА-н ажилтнуудын мэдлэг хангалтгүй байгаа аж. Үүнээс шалтгаалж эрүүл мэндийн үзлэгийн ач холбогдлыг ойлгохгүй байх, ажилчдаа үзлэгт бүрэн хамруулахгүй байдгаас гадна чанаргүй үзлэг явуулах зөрчил гардаг байна. Бас хугацаат үзлэгийн төлбөрийн хэмжээнээс хамаарч жижиг ААН-ийн ажилчид хамрагдаж чаддаггүйг тайланд дурдсан байна. Энэ он гарсаар эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт 48 байгууллагын 10 мянга гаруй ажилтан хамрагджээ.
Б.Оюун-Эрдэнэ