Баянцагаан сумынхан 1000 мод тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-28 21:58:14
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумынхан 1000 ширхэг мод тариалах ажил өрнүүлжээ.
Ногоон байгууламж, цэвэр орчин бүрдүүлэх зорилго бүхий модыг сумын цэцэрлэгт хүрээлэнд тарьж байгаа бөгөөд энэхүү ажилд сумын иргэн бүр оролцож байгаагаараа онцлог. Сумандаа мод тариалах санал санаачилгыг нь "Ногоон Ази" төслийн хамт олон дэмжиж,  1000 суулгац өгсөн байна. Моддыг сайн арчлан ургуулж чадвал тус төслийн байгууллага цаашид хамтран ажиллаж, ойн зурвас байгуулж өгнө гэдгээ амлажээ.
                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ