Замын-Үүдэд шинэ сургууль ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-01 13:58:53
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ерөнхий боловсролын III сургууль өчигдөр шинээр ашиглалтад орлоо.
Өсөн нэмэгдэж байгаа хүн амын суурьшлыг дагаад ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жил тутам өсөж байгааг харгалзан хилийн энэхүү боомт хотод шинэ сургууль байгуулах хэрэгцээ шаардлага гарсан байдаг. Дээрх сургуулийг улсын төсвийн нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаанд барьжээ.
Нийт 960 хүүхдийн багтаамжтай тус сургуульд  Замын-Үүдийн I, II сургуулиас  1147 сурагч шилжин суралцаж байна.  Мөн   87 багш, ажилтан ажиллаж  буй. 110 хүүхэд үйлчлүүлэх номын сангийн танхим, 190 хүүхдийн багтаамжтай урлагийн заал нь Дорноговь аймгийн хэмжээнд хамгийн томд тооцогддог  аж.
Бүх анги танхим нь дотроо угаалтууртай төдийгүй зургаан настнуудад тохирсон 00,  гаднаасаа ордог хаалгыг зориуд суурилуулж өгчээ. Шинэ сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ