“Зохист хөдөлмөр эрхлэлт- Нийгмийн хамгаалал” сарын аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 11:27:10

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ 10-р сарыг “Зохист хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн хамгаалал” сарын аян болгон зарлаж байгаа юм.

Аяны хүрээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран сургалт мэдээлэл, үзлэг, хяналт хийх ажлыг төлөвлөсөн байна. Ийнхүү төлөвлөгөөний дагуу энэ 02-ны өдөр аймгийн МХГ-ын ДБХНХГУУХ-ын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогт, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат, хөдөлмөр эрхлэлтийн хяналтын улсын байцаагч С.Мөнхдаваа, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Халиунаа Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Саранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Цагааннуур суманд ажиллласан байна. Тэд тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК дээр хөдөлмөрийн аяны нээлтийг хийж, нийт 84 иргэнд хууль эрх зүйн мэдээлэл өгчээ. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “Зохист хөдөлмөр эрхлэлт”-ийн талаар, Хөдөлмөрийн гэрээний тухай, мөн ХАБЭА-ын хууль, ҮОМШӨ-ний талаар сургалт, мэдээлэл хийсэн байна.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ