Гүзээлзгэнэ, хар интоорын мод эрэлт ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутгийн иргэдийг зөвхөн газар тариалан эрхэлж, хүнсний ногоо тариалдаг гэвэл өрөөсгөл ойлголт болно.
Сэлэнгэчүүд хашаандаа төрөл бүрийн цэцэг, жимс, жимсний мод тариалдаг онцлогтой иргэд. Тэрч утгаараа жил бүрийн хаварт хашаандаа жимсний модоо тариалах, хотынхоо өнгө үзэмжинд нэмэрлэх үүднээс хотын төвдөө төрөл бүрийн гоёлын мод тариалах ажлыг өрнүүлдэг юм. Тэд өмнө нь агч, хайлаас, хус зэрэг гоёлын мод тариалдаг байлаа.
Харин сүүлийн жилүүдэд иргэд чацаргана, үхрийн нүд, мойл зэрэг жимсний мод тарьдаг болоод байгаа юм. Энэ жилийн хувьд гүзээлзгэнэ, хар интоорын модыг ихэд сонирхон тарьж ургуулахаар ихээхэн худалдан авч байв. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-ийг угтан мод, бут, үр үрсэлгээний үзэсгэлэн худалдааг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар сумын Партизаны талбайд зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар сумын “Буурхээр”-ийн 8-р баг, “Боргүвээ” 5-р баг, “Баянхан” 4-р багийн 14 иргэн өөрсдийн тарьж ургуулж буй мод, бут, үрсэлгээ, модны үр, шинэ ургацын сонгино, цэцэг зэрэг 30-аад төрлийн зүйлсээрээ оролцож худалдан борлуулт хийхийн зэрэгцээ иргэдэд мод тарих, арчлах талаар зөвлөмж мэдээллийг хүргэлээ. Дээрх иргэд гоёлын модны 10 төрөл, жимсний модны 10 төрөл, модны үрний 8 төрөл, мөн 14 төрлийн амьд цэцэг, хүнсний ногооны 6 төрлийн үр, шинэ ургацын ногоо болон эмийн ургамалын төрлүүдээр оролцож, 1.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Ч.Отгонцэцэг