СЕХ өнөөдөр 14 цагаас мэдээлэл хийхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-17 14:01:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр 16.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

СЕХ өнгөрсөн ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд өрсөлдөгчдийг бүртгэсэн. Уг бүртгэлийн дараах гурав хоногт нийт нэр дэвшигчдийг улс орон даяар зарлах ёстой.

Тэрхүү гурав дахь өдөр нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Иймд СЕХ аль намаас хэн нэр дэвшиж байгааг албан ёсоор зарлана.
Б.Туул


Холбоотой мэдээ