Завханд сургуулийн мэргэжлийн хөгжмийн анхны кабинет нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын сургууль аймагтаа анхдагч иж бүрэн тоноглогдсон мэргэжлийн хөгжмийн кабинеттэй боллоо.
Алдархаан сумын уугуул хөгжмийн багш Ю.Дэлгэрнасан багшийн санаачилга хөөцөлдлөгөөний дүнд Дэлхийн банкны санхүүжилтээр 52 инчийн LCD телевиз, хоүм театр, акустик хавтан бүхий хөгжмийн кабинеттай боллоо. Кабинетийн нээлтийн үеэр Ю.Дэлгэрнасан багш 62 ширхэг орчин үеийн бишгүүр хөгжим, уран зохиолын болон, хөгжмийн холбогдолтой 60 гаруй номыг гардуулан өгчээ.
Ю.Дэлгэрнасан багш Улаанбаатар хотод Глобал ОУ-ын дунд сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Завханд төдийгүй, Монгол улсад морин хуур хөгжмийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажээ. Анх Алдархаан сумандаа хүүхдүүдэд морин хуур хөгжмийг зааж хамтлаг байгуулан улмаар аймгийнхаа 24 сум сургуулийн 3000 орчим хүүхдүүдэд морин хуур хөгжмийг сургах давалгааг эхлүүлэн амжилттай сургажээ. Үүний үр дүнд Монгол Улсад Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойгоор 2222 морин хуурч хүүхдийн тоглолтыг үзүүлж байсан билээ.
Өнөөдөр Завханы айл бүр, албан байгууллага бүр морин хуур хөгжимтэй болж морин хуур хөгжмийг тоглож сурчээ. Тэрээр нээлтийн үеэр аймгийнхаа анхны бишгүүр хөгжмийн хамтлагийг сумын сургуулиасаа эхэлж буйгаа дуулгаж Завханы хүүхэд бүр бишгүүр хөгжмийг сурахыг ерөөлөө.

Б.Мягмарсүрэн