Дотоодын 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага төгсөгчдөд 1200 ажлын байр санал болгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМ/. Их, дээд сургууль төгсөж буй залуусыг ажлын байранд шууд зуучлах зорилго бүхий “Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармаг МЗХ-ны гадна талбайд болж байна.
Залуучуудын хөдөлмөрийн төв бирж (ЗХТБ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү яармагт "ТЭСО", "Таванбогд", "Монгол алт", "Алтайн хүдэр" компани, "Broadway" сүлжээ зоогийн газар зэрэг дотоодын 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага төгсөгчдөд 1200 ажлын байр санал болгож байна.
Тухайлбал, "Broadway" сүлжээ зоогийн газар салбарын ерөнхий менежер, ахлах тогооч, зохион байгуулагч, тогооч зэрэг ажлын байр санал болгож байна. Харин "Алтайн хүдэр" компани маркшейдр инженер, засварын ашиглалтын инженер, нярав, уурхайн эмчийн орон тоонд ажилтан бүртгэж байгаа юм.
Шинээр ажилд орж буй залуус тогтвор, суурьшилтай ажилладаггүйгээс гадна дадлага бага хийсний улмаар ур чадвар муутайгаас байгууллагууд хүний нөөцөө хангалттай бүрдүүлж чадахгүй байгааг ажил олгогчид учирлаж байлаа.
Харин залуучуудын зүгээс, “Байгууллагууд шинээр ажилд орж буй хүндээ дадлагажих боломжийг олгох хэрэгтэй. Мөн ажиллаж байх хугацаанд нь мэргэжил дээшлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлдэг байх нь чухал” гэсэн байр суурьтай байна.
Энэ онд нийт 35 мянга гаруй оюутан их, дээд сургууль төгсөж байгаа юм. Өнгөрсөн онд мөн тооны залуус төгссөнөөс 21.4 хувь нь ажилд орж чаджээ. Тиймээс их дээд сургуулиа дөнгөж төгсөж буй залуусыг ажлын байранд зуучлах чиглэлд төрийн болон ТББ-ууд идэвхтэй ажиллах шаардлагатайг ЗХТБ-ийн удирдлагууд онцлов. Тус бирж байгуулагдаад дөрвөн жил болж байгаа бөгөөд нийт 800 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 50 мянга гаруй залуусыг шууд ажлын байранд зуучилжээ.
Өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр