Усны тоолуурын заалтаа үнэн зөв мэдээлж байхыг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:41:59

“Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн байцаагчид усны тоолуурын заалтыг өөрсдөө дур мэдэн зохиож бичдэг гэсэн гомдол их гардаг байна. Иймд тус компаниас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Эрдэнэт Ус” компанийн нэг байцаагч 500-600 өрх хариуцдаг бөгөөд сарын сүүлээр цахилгаан, ус ашиглалтын тооцоог бичдэг. Ажлын найман цагт өрх бүрээр орж усны тоолуурын заалт бичихэд амждаггүй тул зарим үед утсаар мэдээлэл авдаг байна. Гэвч гэртээ байдаггүй, утсаар мэдээллээ өгдөггүй, гэртээ хүнтэй ч хаалгаа тайлж өгдөггүй айл, өрх цөөнгүй бий гэнэ. Иймд өмнө сарын хэрэглээний дунджаар тооцож төлбөрийг нь гаргадаг байна. Харин үүнд иргэд дургүйцэж байцаагчид тоолуурын заалтыг буруу бичдэг гэсэн гомдлыг аймгийн ЗДТГ-ын Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 7035-3511 төвд байнга ирүүлдэг байна. Иймд “Эрдэнэт Ус” компани дээрх гомдлын дагуу ийнхүү мэдээлэл хийлээ. Хэрэв иргэд үүргээ биелүүлж усны тоолуурын заалтаа утсаар болон биеэр үнэн зөв мэдээллэвэл өөрсөдөд нь ашигтай гэдгийг компанийн мэргэжилтнүүд онцолж байлаа. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ