Дорноговьд цас, бороо зэрэгцэж оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт, Айраг сумын нутгаар нойтон цас, бусад сумдын нутгаар хур бороо орлоо.
Аймгийн УЦУОША-ны мэдээллээс үзэхэд ихэнх нутгаар 0.1-8.8 мм хэмжээтэй хур тунадас орсон бол Хатанбулаг, Замын-Үүд суманд хур тунадас огт ороогүй байна. Хуурайшилт ихтэй байгаа үед албаныхан үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулсан нь энэ юм.Тавдугаар сарын 21-ны байдлаар Сайншанд орчимд үүлэрхэг, агаарын температур өдөртөө 15-аас 20 хэм, шөнөдөө 05-аас 10 хэм дулаан байна. Харин 25-наас агаарын температур халж эхлэх төлөвтэй байгаа аж.
Х.Эрдэнэбулган