МАН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-22 16:42:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж хоёр асуудал хэлэлцжээ.
Хуралдаанаар эхлээд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Тус банкинд шалгалт хийх чиг үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, А.Ундармаа нарын гишүүд багтаж буй юм. Ажлын хэсгийн дүгнэлтэд төрийн нууцад хамаарах зарим асуудлууд тусгагдсан тул холбогдох зохицуулалт хийсний дараа байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Гэвч тус бүлгийн хуралдааны төгсгөлд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ