Замын цагдаагийн зохицуулагч нарыг сургав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албаны зохицуулагч нарын сургалт-2017" Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд тавдугаар сарын 16-19-ний өдрүүдэд боллоо.
Сургалтанд нийслэл, орон нутгийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг хэсгийн нийт 30 зохицуулагч хамрагдаж, хууль эрх зүйн болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс "Орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хяналт шалгалтыг зохион явуулах үйл ажиллагаа", "Цагдаагийн албаны тухай хууль", "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам" зэрэг сэдвээр сургалт явууллаа.
Ж.Батсайхан