Хүүхдэд ээлтэй байдлыг бүх түвшинд нэмэгдүүлэх уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-23 09:32:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Удирдлагын манлайлал-Хүүхдэд ээлтэй орон нутаг” аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг Мөрөн суманд зохион байгуулж 280 удирдах ажилтан оролцож нийгмийн амьдралын бүх хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэж, хүүхэд бүрийн төлөө хамтын шийдвэр гарган, хүүхдэд ээлтэй байдлыг бүх түвшинд нэмэгдүүлэх уриалга гаргалаа.
Тус зөвлөлгөөнд тавьсан үндсэн болон хавсралт илтгэлтэй холбогдуулан оролцогчдоос гарсан саналуудыг хэлэлцээд нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, ил тод, хариуцлагатай, ёс зүйт манлайллыг бүх түвшинд төлөвшүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзэж байв. Мөн төрийн албан хаагч бүр ЗИС /зүтгэж, итгэж, сэтгэж/-ийн зарчмыг хэрэгжүүлж, ажилдаа хандах хандлага, арга барилдаа шинэчлэлт өөрчлөлтийг нэвтрүүлж, ажлын гүйцэтгэл үр дүнг сайжруулах, удирдах ажилтнууд нийгмийн болон албаны өмнө хүлээсэн хариуцлагыг ухамсарлаж, ёс зүйн менежментийг хэрэгжүүлж, байгууллагын соёлыг илүү ёс зүйтэй болгон төлөвшүүлэхэд манлайлан ажиллах уриалга дэвшүүлжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ