“Анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудын сургалт” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБоловсрол соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудын сургалт“ Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад аймаг сумдын нийт анги удирдсан багш, нийгмийн ажилтнууд 80 гаруй багш нар хамрагджээ.
Сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт/БМДИ/-ын захиалгат сургалтын албаны дарга, доктор Н.Туяа, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н Хүрэлтогоо, Ирээдүй цогцолбор сургуулийн багш Б.Оюундэлгэр, БМДИ-ын зөвлөх багш Ц.Цэгмиджав нар явуулсан байна.
Сургалт практиктай холбосон, сонирхолтой үр өгөөжтэй болсон нь багш нарын сэтгэгдлээс харагдаж байлаа. Зөвлөх багш Ц.Цэгмиджавын сургалт бүх багш нарын сэтгэлийг татсан, багш хэмээх мэргэжлийг эзэмшсэн хэн ч мэргэжлээрээ бахархаж, сэтгэл зүрхээ хүүхдэд зориулсан энэ багш шиг болох юмсан гэх сэтгэлийг төрүүлсэн хэзээ ч мартахааргүй дурсамжтай сургалт болсон гэж олон багш сэтгэлийн үгээ хэлж байлаа.
Б.Туяа