Гэмт хэргийн гаралт 9,3 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 17:10:24

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2015 оны 09 сарын эрүүгийн нөхцөл байдлын таницуулгаар тус аймагт үйлдэгдсэн гэмт хэрэг урьд оны мөн үеийнхээс 22 хэргээр буюу 9,3 хувиар өссөн байна.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн гомдол мэдээлэл 758 бүртгэгдэж 91 гомдол бую у10,7 хувиар өссөн байна. Мөн гэмт хэргийн илрүүлэлт урьд ооос 7,2 хувиар өсчээ. Үйлдэгдсэн гэмт хэргийн 77 нь согтуугаар үйлдэгдсэн байна. 2015 оны эхний 09 сарын байдлаар 35 хүн гэмт хэргийн улмаас амь насаа алдаж, 125 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн байна. Гэмт хэргийг тусгай ангилалаар авч үзвэл хувийн өмчийн хулгай, малын хулгай нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзлэж байгаа бөгөөд энэ онд хүүхдийн гэмт хэрэг мөн өсөх хандлагатай байгааг мэдээллээ.

2014 оны энэ үед 237 гэмт хэрэг үйлдэгдэж байжээ.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Холбоотой мэдээ