Хүн худалдаалахтай холбоотой хэргээр 54 хүн шийтгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-25 11:03:49

 Улаанбаатар /МОНЦАМЭ/ Виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход жуучлах нэрийн дор  эмэгтэйчүүдийг худалдах гэсэн оролдлого  нэмэгдэж буйг ЦЕГ болон ТББ-уудаас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Сүүлийн зургаан жилийн статистик мэдээнээс үзвэл хүн худалдаалах 54 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 122 гэмт хэргийг  цагдаагийн байгууллага шалгажээ.
Эдгээрээс хүн худалдаалах найман хэрэгт 15 хүн, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан 36 хэргээр 54 хүн ял шийтгэл авсан байна. 
Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас үүдэлтэй  зохион байгуулалттай үйлддэг хар тамхи, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог. Иймээс Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөрийг хуулийн байгууллагууд хэрэгжүүлэхээр болов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ