“Хятад хэл, соёлын төв” нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ БНХАУ-ын “Ай стады” боловсролын группын төлөөлөгчид Дархан хотод айлчилж Хүмүүнлигийн Ухааны Их сургуулийн Дархан салбар сургуульд зочилж “Хятад хэл, соёлын төв” нээлтэд оролцлоо. Уг төвийн нээлтэд ХИС-ийн Дархан салбар сургуулийн захирал Н.Сувд, БНХАУ-ын “Ай Стады” боловсролын группийн захирал Рөвүс Рао, Чан Чун Шинжлэх Ухааны их сургуулийн Гадаад харилцааны ажилтан Фү Юү нар үг хэлж тууз хайчилсан бол тус Дархан салбар сургуулийн багш, оюутнууд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
ХИС-ийн Дархан салбар сургуулийн захирал Н.Сувд: “Манай сургуульд нээгдэж байгаа энэхүү “Хятад хэл, соёлын төв” нь Дархан-Уул аймаг болон төвийн бүсийн аймгуудын оюутан, сурагчид Хятадын Засгийн газрын тэтгэлгээр тэдний аль нэг их сургуульд суралцахад нь тусалж зуучлах төв болж байгаагаараа онцлогтой. Ирсэн зочдын хувьд Хятад улсад суралцах оюутан залууст суралцах эрх олгох, сургуулиудаа танилцуулах мөн манай сургуульд байгуулагдсан “Хятад хэл соёлын төв”-ийн нээлтэд оролцох зорилготой ирсэн. Манай аймгийнханд энэ төвөөр дамжуулж Хятадын боловсролын байгууллагуудтай танилцах боломж нээгдэж байна. Мөн Хятадад суралцахын өмнөх элсэлтийн шалгалтын төв болох юм. Хятад улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон тэдний эцэг эхчүүдтэй уулзалт хийж элсэж суралцах Шанхай, Нанжуны зэрэг их сургуулиудыг танилцуулна. Мөн барилгын арктектор төлөвлөлтийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн. Шанхайн барилга архитекторын салбарын мэргэжилтнүүд “Дархан-50” цогцолборын усан оргилуурыг байгуулахад ирж оролцож байсан. Тэхээр Шанхай, Дархан хотын хамтын ажиллагааны эхлэл өмнө тавигдсан түүхтэй” гэв.
БНХАУ-ын “Ай Стады” боловсролын группын захирал Рөвүс Рао:-“Манай “Ай стады” боловсролын группэд боловсролд хөрөнгө оруулах сонирхолтой 200 гаруй байгууллага нэгдээд ажиллаж байна. Бид Хятадын 200-гаад их дээд сургууль, гадаадын 50-иад сургууль коллежтэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн жил манайх гадаадын 2500 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан бол энэ жил 3000 оюутныг хамруулах зорилго тавьсан. Энэ удаагийн айлчлалаараа Хятад хэл сурахад нь дэмжлэг үзүүлж мэдээ мэдээлэл хүргэж цаашид оюутан залуучуудыг Хятад улсад суралцахад нь туслахын тулд Дархан хотод байгуулагдаж байгаа “Хятад хэл соёлын төв”-ийн нээлтэд оролцож байна. Манай групп өмнө нь гадаадын 30-аад оронд ийм хэл соёлын төвийг нээж байсан. Одоогийн байдлаар Хятад улсад 60 гаруй их дээд сургуулиуд гадаадын оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөртэй байгаа. Тэдгээр их дээд сургуулиудын танилцуулгыг Хүмүүнлигийн Их сургуулийн Дархан салбар сургуульд нээгдсэн “Хятад хэл соёлын төв”-д байрлуулж элсэгч сонирхогчид танилцаж мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлж байгаадаа баяртай байна” гэв.
Хүмүүнлигийн Ухааны Их сургуулийн Дархан салбар сургууль нь арваад мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэгээс Англи, Солонгос, Хятад хэлний багш, орчуулагч бэлтгэдэг гадаадын арав гаруй орны их дээд сургуулиудтай хамтарч ажилладаг гадаад харилцаагаа өргөжүүлсэн сургалтын орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хангагдсан сургууль юм.

Б.Норовсамбуу