Байнгын хороод төсвийн багц хуулиудыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-29 09:16:18

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагт “А” танхимд эхэлж, 2016 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цагт Төсвийн байнгын хороо“Б” танхимд хуралдаж, 2015 оны тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд эхэлж, 2016 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох аж.

Эдийн засгийн байнгын хороо 15.00 цагаас “Г” танхимд хуралдаж, 2016 төсвийн төсөл, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ