“Элэгний В вирусийн халдвараас сэргийлье” өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Элэгний В вирусийн халдвараас сэргийлье” эрүүл мэндийн өдөрлөг “ДДЦС” ТӨХК-д болов. Өдөрлөгийн үеэр тус станцын ажиллагсдад Элэгний В вирусийн халдвараас сэргийлэх мэдлэг олгож дархлаажуулалтыг хийлээ. “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК нь өнөөгийн байдлаар 400 гаруй ажилтантайгаас 397 ажилтан албан хаагчдад вакцин хийсэн байна. Уг вакциныг гурван үе шаттайгаар хийдгээс эхнийх нь энэ удаагийнх бол нэг сарын дараа дахин нэг туныг, таван сарын дараа сүүлийн тун вакциныг хийлгэх ажээ.
Аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл: “Дархан-Уул аймагт 2016 онд 294 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 36,7 хувийг элэгний хавдар дангаараа эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 155 нь буюу 52 хувь нь 40-65 насныхан байгаа бөгөөд үүний 63 нь буюу 58 хувь нь элэгний хорт хавдартай. Тиймээс бид Хепатитын В вирусийн халдвараас сэргийлж түүнээс үүдэлтэй элэгний хатуурал, элэгний хорт хавдраас сэргийлэх зорилгоор “Элэгний В вирусийн халдвараас сэргийлье” эрүүл мэндийн өдөрлөг явуулж байна. Өдөрлөгт “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олон идэвхтэй оролцлоо. Энэ мэтээр бусад томоохон үйлдвэр байгуулагуудад ийм өдөрлөгийг ээлж дараалан зохион байгуулна” гэлээ.

Б.Норовсамбуу