Оюутан цэргүүд удахгүй хээрийн дадлагад гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Оюутан цэрэг” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
Энэ жил нийслэл болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Дорнод, Орхон, Дархан -Уул, Говьсүмбэр аймгийн их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрийн төв /МСҮТ/-ийн 100 гаруй оюутан тус хөтөлбөрт хамрагдаж цэргийн тангараг өргөхөөр бэлтгэж байна.
Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулсан. 2017 онд улсын хэмжээнд долоон их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан залуусыг энэхүү хөтөлбөрт хамруулах юм. Танхимын сургалтаа хээрийн дадлага бэлтгэл сургалтаар үргэлжлүүлж төгсөлтөө хийнэ. Ийнхүү дөрвөн сарын хугацааны сургалтад хамрагдсанаар оюутан залуусыг цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ гэж ЗХЖШ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан