Зориулалтын бус газар зогссон тээврийн хэрэгслийг саатуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хууль, Эрхзүйн хэлтэс хамтарч “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөлд иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Иргэний танхимын дарга н.Гантулга, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл, жолооч нар оролцлоо.
Эхлээд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалт болон Хууль зүйн сайдын 2015 оны А/190” дүгээр тушаал, түүний хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын талаар Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга Т.Ганхуяг, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөл”-ийг Хууль, Эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан нар танилцууллаа. Хууль, Эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан: “Манай аймагт 2012 оноос хойш хүн амын тоо харьцангуй бага нэмэгдсэн атлаа авто машины тоо даруй дөрөв дахин нэмэгдэж авто замын ачаалал ихэссэн. Тиймээс Цагдаагийн газраас оруулсан саналын дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 100 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр байршуулах хашаа ажиллуулах асуудлыг шийдвэрлэсэн боловч хэрэгжих хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан байсан. Харин Захиргааны Ерөнхий хуулийн 62.2.-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” хэмээн заасны дагуу уг тогтоолыг хүчингүй болгож олон нийтээр дахин хэлэлцүүлж байна” гэв. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зарим нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах нь манай аймгийн нөхцөл байдалд тохирохгүй, цаг үеэ олоогүй шийдвэр хэмээн үзэж буйгаа илэрхийлж хэрвээ замын тэмдэг тэмдэглэгээ, зогсоолын асуудлыг бүрэн шийдээгүй байж баталбал олон нийтийн дургүйцлийг төрүүлнэ гэлээ. Харин зарим нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоож хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж жолооч нарын соёлтой оролцоог дээшлүүлэх үр дүнтэй ажил болно хэмээн дэмжлээ. Үүний тулд ачиж тээвэрлэх зургаан чиглэлийг эхний ээлжинд нэн эрсдэлтэй орчмыг хэсэгчлэн явуулж торгуулийн үнэ тарифыг орон нутгийн онцлогт тохируулж тогтоох, ачиж тээвэрлэх үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар бус харин Замын цагдаагийн тасаг хариуцан нэн тэргүүнд зогсоолын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж байлаа.
Эдгээр саналыг тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөлд тусгаж шинэчлэн боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөл болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцүүлж эцсийн шийдвэрийг гаргуулахаар боллоо.

Б.Норовсамбуу