Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас хийгдэж буй урсгал засвар үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-30 16:43:30
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар нь өнгөрсөн сарын 22-ноос эхлүүлсэн Дархан хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий газруудын засварын ажил үргэлжилж байна. Тус газар өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан засварын ажлыг хийж эхэлснээс хойш одоогийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үүнд: Жишиг хорооллуудын саравч, сандал, хогийн сав, сагсны талбай, хашаа, хүүхдийн тоглоомуудыг засч шинэчилсэн бол “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн 12 жил, 12 орд, сүүдрэвч, сандал, хүүхдийн тоглоомуудыг нэг бүрчлэн өнгөлөн засч “Морин хуур”, “Дархан-50” цогцолборуудын өнгө төрхийг сэргээн будаж хашааг нь хүртэл засварласан байна. “Бид хотын иргэдийн очиж амарч зугаалах дуртай ногоон байгууламжууд болон хүүхэд багчууд байнга очиж тоглодог Хүүхдийн паркийн тоглоомуудыг засварыг ирэх сарын нэгэн эх үрсийн баярын өмнө бүрэн засч дуусна” гэж аймгийн НААҮГ-ын тохижилтын инженер Д.Ханджаргал ярилаа.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ