“Бид өсвөрийн зохицуулагч” баг” шалгарлаа

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 12:39:42

Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-Цагаан  шугам” уралдаант тэмцээн өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт боллоо.

Жил бүр аймгийн ЕББДСургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг уг тэмцээнд аймгийн хэмжээний 3-5-р ангийн бүх сурагчид хамрагдаж, өөрсдийн мэдлэг, авьяас чадвараа сорьжээ. Ингээд тэмцээний тэргүүн байрыг Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ЕББД 12 жилийн сургуулийн н.Алимантуяа багштай “Бид өсвөрийн зохицуулагч” баг” шалгарсан байна. Тэд ирэх 11-р сард Улаанбаатар хотноо болох “Ногоон гэрэл-цагаан шугам 2015” улсын уралдаанд Сэлэнгэ аймгаа төлөөлөн оролцох эрх авчээ.

Энэхүү тэмцээнийг албан журмын даатгагчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар болон бусад даатгалын компаниуд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан байна.     

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ